Бидэнтэй холбогдох : + 976 7016 0055

Компанийн танилцуулга

Компанийн танилцуулга

Бидний тухай

Боломжит хамгийн өндөр хурдны болон өргөн зурвасын холболт

ЖемНэт ХХК нь 2008 оны 8-р сард Олон улсын болон Орон нутгийн мэдээлэл, холбооны сүлжээний чиглэлээр ажиллах зорилготойгоор байгуулагдсан, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ АНХНЫ ХУВИЙН КОМПАНИ юм.

Манай компани Монгол улсын урд хилээс хойд хил хүртэл төмөр зам дагуу байрласан 1199 км урттай DWDM сүлжээний SNCP болон (1+1) оптик шугамын автомат хамгаалалттай шилэн кабелийн сүлжээнүүдтэй ба түүнд суурилсан 400Gb, 8Tb багтаамжтай DWDM төхөөрөмжүүд болон SDH 2.5Гб, OTN 10Г багтаамжтай төхөөрөмжүүд бүхий олон улсын мэдээлэл холбооны стандартыг хангасан 99.9% найдвартай ажиллагаатай дамжуулах сүлжээтэй.

ЖемНэт ХХК нь Монгол улсын ХХЗХ (Харилцаа Холбооны Зохицуулах Хороо)-ноос авсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх” болон “Улс хооронд транзит суваг шугам түрээслүүлэх үйлчилгээ эрхлэх” эрх бүхий “А” ангиллын тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд “Интернэтийн бөөнийн үйлчилгээ”, “Тоон суваг түрээсийн үйлчилгээ”,  “Улс хоорондын тоон суваг түрээсийн үйлчилгээ”, “Улс хоорондын транзит сувгийн үйлчилгээ” зэрэг үйлчилгээнүүдийг харилцагч байгууллагуудад хүргэж байна.

ЖемНэт ХХК нь олон улсын дамжуулах сүлжээгээр дамжуулан дэлхийн нэр хүнд бүхий БНХАУ-ын ЧайнаТелеком, ЧайнаЮником, ЧайнаМобайл оператор компаниуд болон ОХУ-ын Транстелеком, Ростелеком, Мегафон оператор компаниудтай холбогдож Ази, Европ, Америк тивүүдийн үндсэн порт эзэмшигч Upstream компаниудаас чиглэл болон портын хувьд бүрэн хамгаалалттай гадаад интернэтийг хүлээн авч Монгол Улсын гадаад интернэтийн зах зээлийн 85 орчим хувийг хамгаалалттай гадаад интернэтээр хангаж байна.

 

Cүлжээний найдвартай байдал
99%
Successful Contracts
100%
Resilient Connectivity
90%
Fiber Optics
100%

Мөн Монгол улсын нутаг дэвсгэрээр АзиЕвроп тивийн хооронд олон улсын транзит урсгалын үйлчилгээг амжилттай дамжин нэвтрүүлж хот болон хөдөө орон нутаг хооронд тоон суваг түрээсийн үйлчилгээг дотоодын хэрэглэгч байгууллагуудад хүргэж байна.

Манай компани хэрэглэгч байгууллагууддаа олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээг хүргэх, үйлчилгээний найдвартай байдлыг сайжруулах, ЖемНэт ХХК-ийн сүлжээнд холбогдох газарзүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор өөр өөр байршил бүхий POP1 & POP2 сүлжээний удирлагын төвүүдийг 24/7 цагийн хяналттай ажиллуулж байна.

ЖемНэт ХХК нь мэдээлэл холбооны сүлжээний зах зээл дээр ажиллах өндөр мэдлэг чадвар бүхий туршлагатай үндсэн болон гэрээт нийт 50 гаруй боловсон хүчнээр бүрэн хангагдсан.

Байгууллагын бүтэц энгийн, удирдлагын шийдвэр гаргалт хурдан, ажилчдын мэдлэг чадвар өндөр тул бид хэрэглэгч байгууллагуудад түргэн шуурхай, найдвартай, чанартай үйлчилгээг хүргэж байна.

ЖемНэт ХХК-ийн хамт олон бид Монголын ард түмэнд оюуны том хөрөнгө оруулалт болсон Дэлхийн оюуны их сангаас мэдээлэл авах, хэрэглэх өргөн боломжийг олгож буй Гадаад интернэтийг чанартай, найдвартай, хямд үнээр хүргэхээр зорин ажиллаж байна.

            Үүний хүрээнд:

  • Гадаад интернэтийн багтаамжийг ихэсгэх, чанарыг сайжруулах, үнийг бууруулах.
  • Сүлжээний найдвартай ажиллагааг улам бэхжүүлэх.
  • Хөдөө орон нутагт болон боловсролын салбарт интернэтийн үйлчилгээг хямд үнээр, чанартай хүргэх

Connected Highway

Бидний давуу тал

Өндөр хурд

400Gb8Tb багтаамжтай DWDM төхөөрөмжүүд болон SDH 2.5Гб, OTN 10Г багтаамжтай төхөөрөмжүүд бүхий сүлжээтэй.

Найдвартай сүлжээ

Монгол улсын урд хилээс хойд хил хүртэл төмөр зам дагуу байрласан 1199 км урттай 99.9% найдвартай ажиллагаатай сүлжээ

Туршлагатай хамт олон

Мэдээлэл холбооны сүлжээний зах зээл дээр ажиллах өндөр мэдлэг чадвар бүхий туршлагатай үндсэн болон гэрээт нийт 50 гаруй мэргэжилтэн.

24/7 Тусламж

Манай компани хэрэглэгч байгууллагууддаа олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээг хүргэх сүлжээний удирлагын төвүүд 24/7 цагийн хяналт

0 +

Happy Customer

0 +

Project Completed

0 +

Cities Coverage

Бидний тухай

Дэлхийн хаанаас ч Хамгийн найдвартай, хурдан

ЧайнаТелеком, ЧайнаЮником, ЧайнаМобайл оператор компаниуд болон ОХУ-ын Транстелеком, Ростелеком, Мегафон оператор компаниудтай холбогдож Ази, Европ, Америк тивүүдийн үндсэн порт эзэмшигч Upstream компаниудаас чиглэл болон портын хувьд бүрэн хамгаалалттай гадаад интернэтийг хүлээн авч Монгол Улсын гадаад интернэтийн зах зээлийн 85 орчим хувийг хамгаалалттай гадаад интернэтээр хангаж байна.