Үйлчилгээ
Интернэтийн бөөнийн урсгалын үйлчилгээ
ЖемНэт ХХК нь олон улсын дамжуулах сүлжээгээр дамжуулан дэлхийн нэр хүнд бүхий БНХАУ-ын ЧайнаТелеком, ЧайнаЮником, ЧайнаМобайл оператор компаниуд болон ОХУ-ын Транстелеком, Ростелеком, Мегафон оператор компаниудтай холбогдож, Ази, Европ, Америк тивийн үндсэн порт эзэмшигч Upstream компаниудаас чиглэл болон портын хувьд бүрэн хамгаалалттай гадаад интернэтийг хүлээн авч Монгол Улсын гадаад интернэтийн зах зээлийн 85 орчим хувийг хамгаалалттай гадаад интернэтээр хангаж байна.
Дамжуулах болон Интернэт сүлжээний найдвартай ажиллагаа 99,9%
- Дамжуулах болон Интернэт сүлжээний найдвартай ажиллагаа 99.9%
- Гадаад интернэт нь чиглэлийн бүрэн хамгаалалттай. ЖемНэт ХХК-ийн олон улсын дамжуулах сүлжээний дэд бүтэц нь Монгол улсын урд хил дээр ЧайнаТелеком, ЧайнаЮником, ЧайнаМобайл компаниуд, хойд хил дээр Транстелеком, Ростелеком, Мегафон оператор компаниудын олон улсын гарцуудтай шууд холбогдсон тул ЖемНэт ХХК-ийн гадаад интернэтийн олон улсын сувгууд нь Ази, АНУ, Европд байрлах ЖемНэт РОР сүлжээний төвүүд рүү чиглэлийн хувьд бүрэн хамгаалалттайгаар холбогдсон.
- Гадаад интернэт нь портын бүрэн хамгаалалттай.
Ази, Америк, Европын гарц бүр дээрх интернэтийн ачааллын хэмжээг 60 хувиас хэтрүүлэхгүйгээр шугамыг нөөцтэйгээр зохион байгуулсан. - Олон улсын гарц руу холбогдох хугацааны хоцрогдол бага. Дэлхийн нэр хүнд бүхий томоохон контент үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч компаниудтай шууд холболт хийгдсэн.
- DWDM сүлжээнүүд SNCP болон OLP хамгаалалттай.
- Шилэн кабелийн (1+1) сүлжээтэй & (1:N) шугамын автомат хамгаалалттай.
- Тэжээлийн (1+1) хамгаалалттай.
- Сүлжээний төхөөрөмжүүд (1+1) хамгаалалттай.
- Сайт бүрт ялгаатай байршил бүхий дамжуулах сүлжээний POP1, POP2 төвтэй.
- Өөр байршил бүхий ЖемНэт РОР1 & РОР2 сүлжээний удирдлагын төвүүдтэй
- Сүлжээний удирдлагын төв нь 24/7 цагийн хяналт удирдлагатай.
- Интерфэйс сонголт: E1, 2.5G, STM64, 10GE LAN, 10GE WAN, 10GE, OTU2, 100GE, OTU4
Интернэтийн тариф
Тайлбар:
- Компаниудад маркетингийн үйл ажиллагаагаа явуулах боломж олгохын тулд уг компанийн албан бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн авч байгаа нийт багтаамжийнх нь 10 хувь хүртэлх багтаамжийг жилд 2 удаа 7 хоногийн хугацаагаар үнэгүй өгч болно.
- Дээрхи тарифыг эцсийн хэрэглэгчдийн интернетийн чанарыг дээшлүүлэх, компаниудын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэчлэн гаргаж байгаа тул хуучин гэрээ хийсэн компаниуд гадаад интернетэд гаргаж буй зардлаа хэвээр хадгалж багтаамжаа өсгөн шинээр гэрээ байгуулсан тохиолдолд хэрэглэнэ.
- Интернет хангагч байгууллагуудын хүсэлтээр сургалт явуулах, замналыг боловсронгуй болгох талаар техникийн үнэгүй тусламж үзүүлж болно.